Шаргалжуутад энэ оныг дуустал 4 хүртэл насны хүүхэд үнэ төлбөргүй сувилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-20 12:09:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалд энэ оныг дуустал 4 хүртэл насны хүүхэд үнэ төлбөргүй амарч, сувилуулах боломжтой болжээ.

Тодруулбал, хүйтнээс урьтаж бяцхан үрсийнхээ эрүүл мэндэд анхаарах боломжийг олгож буй тус хямдралын хүрээнд 4-өөс доош насны хүүхдийн илгээх бичгийг харьяа газраа бөглүүлснээр 100 хувь хөнгөлөлт эдлэх бол асран хамгаалагч нь ч хямдралтай үнээр сувилуулах боломжтой. Асран хамгаалагчид нь зуны үндсэн үнээсээ өрөө болоод сувиллын багцын үнэ нь 30-40 хувь хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломж мөн нээлттэй аж.

Дашрамд дурдахад, удахгүй эхлэх сурагчдын ээлжийн амралтын хүрээнд нэмэлт хөтөлбөр гарах юм байна.

Холбоотой мэдээ