Улаанбаатар 23-25 хэм дулаан байна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан
мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг
агаар тогтуун, дулаахан байна.
2019 оны 09 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруун
өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,
Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 16-21
хэм, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар
24-29 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.