Хятадын сар судлах төхөөрөмж үл мэдэгдэх материал илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2019-09-24 14:05:06

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын “Yutu-2” буюу “Хаш туулай-2” нэртэй сар судлах төхөөрөмж сарны дэлхийгээс харагддаггүй тал дээрх тогооноос үл мэдэгдэх материал илрүүлсэн байна. “Yutu-2” сарны хугацаагаар судалгааны ес дэх өдрөө уг нээлтийг хийжээ.


Chang'e-4”, “Yutu-2”-ын судалгаа одоо 10 дахь өдрөө үргэлжилж байна гэж Хятадын Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвөөс мэдээлсэн байна. Сарны нэг өдөр дэлхийн 14 хоногтой тэнцдэг бөгөөд шөнө нь ч мөн ийм урттай үргэлжилдэг аж. Шөнийн цагаар нарны эрчим хүчийг цуглуулахад хүндрэл учирдаг тул төхөөрөмжүүд унтлагын горимдоо шилждэг байна.


Yutu-2” бидэнд олон гэнэтийн бэлэг, шинжлэх ухааны ололтыг авчирах төлөвтэй байна гэж Сар судлал, сансрын хөтөлбөрийн төвийн мэргэжилтэн хэлжээ. 2018 оны 12 дугаар сарын 8-нд хөөргөсөн “Chang'e-4” төхөөрөмж нь сарны ар талын “Von Karman” тогоонд энэ оны нэгдүгээр сарын 3-нд газардсан юм. 

Холбоотой мэдээ