Оюутан, сурагчдад сургалтын тэтгэлэг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-24 21:31:53

Дорноговь /МОНЦАМЭ/.Замын-Үүдэд суугаа БНХАУ-ын Ерөнхий консулын газраас АШУҮИС-ийн Дорноговь дахь салбар сургуульд суралцаж буй 15 оюутанд тус бүр нэг сая, Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн зорилтод бүлгийн 67 сурагчид тус бүр 300 мянган төгрөгийн тэтгэмжийг есдүгээр сарын 24-нд гардуулав.

Энэ үеэр Монгол-Хятад Улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан баярын хурал  болж аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Цай Вень Руй болон албаны төлөөлөгчид, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн оюутнууд,Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нар оролцсон юм.

Хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраас зохион байгуулсан “Миний мэдэх Хятад, Монголын харилцаа” сэдэвт гар зургийн уралдаан, “Миний мэдэх Хятад Улс” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд шалгарсан шилдгүүдэд шагнал гардуулсан.

Холбоотой мэдээ