А.Гутерреш: Дэлхий уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд ялагдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-09-25 09:26:34

НЬЮ-ЙОРК. /Financial Times/. Дэлхий уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд ялагдаж байгаа боловч зохицуулах цаг бидэнд байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ерөнхий Ассамблейн жил тутмын уулзалтын үеэр мэдэгдсэн байна.


"Бид агаарын температур нэмэгдэх, хүчтэй шуурга дэгдэх зэрэг үзэгдлийг харж байна. Дэлхий тэмцэж эхэлсэн боловч хангалттай хурдан биш байна. Гэхдээ бид шатдаг ашигт малтмалаас татгалзаж, ногоон эдийн засгийг цогцлоох зөв чиглэлд явж байна" гэж А.Гутерреш хэлжээ.


Дэлхийн удирдагчид агаарын температур 1.5 хэмээр нэмэгдэж буйг хэвээр хадгалж, 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг тэглэхэд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн тэрбээр нэмж хэлжээ. Мөн шатдаг ашигт малтмалын хэрэглээг тэглэж, нүүрсэн цахилгаан станц байгуулах ажлыг зогсоохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уриалсан байна. 

Холбоотой мэдээ