“Xiaomi” компани шинэ ухаалаг гар утсаа танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-25 12:29:06

НЬЮ-ЙОРК. /The Verge/. Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч “Xiaomi” компани “Mi 9 Pro 5G” загварын шинэ ухаалаг утсаа танилцуулсан тухай “The Verge” цахим хуудас мэдээлжээ. Хурдан бөгөөд утасгүй цэнэглэх боломжтой энэхүү ухаалаг утас нь 69 минутад бүрэн цэнэглэгддэг аж.  


Өмнөх загвараас ялгаатай нь “Mi 9 Pro 5G” тав дахь үеийн /5G/ сүлжээг дэмждэг байна. “Snapdragon 855+” процессор суурилуулсан шинэ загварын утас нь 6.4 инчийн OLED дэлгэцтэй аж. “Mi 9 Pro 5G” утас нь 520-605 ам.долларын үнэтэй байх бөгөөд эхлээд Хятадын зах зээлд гаргасны дараа бусад оронд худалдаалагдах юм байна.

Холбоотой мэдээ