АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг өргөтгөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. ОХУ-ын
Зэвсэгт хүчин Сирид түлш нийлүүлсэнтэй холбоотойгоор АНУ-ын Засаг захиргаа 5
хөлөг онгоц, 1 фирм, 3 хувь хүнийг хар жагсаалтад оруулжээ. Энэ тухай АНУ-ын
Сангийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Тодруулбал, хориг арга хэмжээнд “Maritime
Assistance” фирм болон тус
фирмийн гурван ажилтан багтжээ. Түүнчлэн хар жагсаалтад "Язь",
"Сиг, "Судак", "Пассат", “ОТ-2077” хэмээх хөлөг онгоцнууд оржээ.
АНУ-ын Засгийн газрын мэдээлснээр, дээр дурдсан хөлөг онгоцнууд нь "Транспетрочарт" компанийн өмч аж. "Совфрахт", “Транспетрочарт” компаниудын эсрэг АНУ 2016 онд хориг арга хэмжээ авч
байжээ.