Жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хэт давруу үзэлтнүүд Засгийн газрын байр руу шатамхай
бодис бүхий лонхнууд шидэж эхэлсний дараа Хонконгийн цагдаа нар жагсагчдыг
тараахын тулд ус шүршигч тусгай машин
болон нулимс асгаруулагч хий ашиглажээ. Жагсагчид өнгөрсөн бямба гарагт Адмиралти
дүүрэг дэх Засгийн газрын цогцолборын ойролцоо цуглажээ.
“Хүний эрхийн төлөө иргэний фронт”
хөдөлгөөний зохион байгуулсан жагсаал цуглаан эхлээд тайван болж байсан хэдий ч
жагсаал цуглаанд оролцогчдын зарим нь цагдаа нарын нүд рүү лазер гэрэл тусгаж,
тэднийг өдөөн турхирхыг оролдож улмаар Засгийн газрын цогцолбор руу шатамхай
бодис бүхий лонхнууд шидэж эхэлсэн байна. Түүнчлэн жагсагчид замын хөдөлгөөнийг
хаажээ. Жагсаал цуглаанд хэдэн мянган хүн цугларсан байна.
Энэхүү жагсаал цуглааныг Хятадын засаг захиргааны тусгай бүсэд сонгуулийн
системийн ардчилалыг шаардаж буй оюутнуудын зохион байгуулсан “Шүхрийн
хөдөлгөөн” эхэлсний 5 жилийн ойд зориулжээ.