“Баг-83” явуулын эрүүл мэндийн үйлчилгээнд идэвхтэй хамрагдахыг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-09-30 21:40:56

Увс /МОНЦАМЭ/. Хөдөөгийн багийн ард иргэдэд эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээг үзүүлдэг “Баг-83” үйл ажиллагаа өнөөдрөөс эхлэн Улаангом сумын 12 багт буюу аймгийн төвд болж байна.

Энэ үеэр халдварт болон халдварт бус өвчний шинжилгээ авахаас гадна эрүүл мэндийн дэвтэргүй иргэдэд мөн үнэ төлбөргүй үйлчлэх аж. Үзлэгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар хийхээс гадна 8 төрлийн шинжилгээ өгөх боломжтой байна. Үзлэгийг аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдийн байранд явуулж байгаа бөгөөд нийтдээ 12 хоногийн хугацаанд өдрийн найман цагийн турш баг бүр дээр үргэлжлэх юм. Иймээс ард иргэдийг энэхүү үзлэг, оношилгоонд хамрагдахыг аймгийн Эрүүл мэндийн газраас уриалж байна.

 

Холбоотой мэдээ