Насан туршийн боловсрол төвөөс шүүхийн ажилчдад сургалт явууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬНасан туршийн боловсролын төвөөс Иргэний шүүхийн байгууллагатай хамтран ажиллаж 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр иргэний шүүхийн ажиллагсад албан хаагчидад сургалт явуулсан байна.
“Харилцаа-хандлага”, “Хөдөлгөөн-Эрүүл мэнд”, “Стрессээ зохицуулах нь” сэдэвт 6 цагийн багц сургалтанд 26 хүнийг хамруулжээ. Тус сургалтаар хүн байхын мөн чанар, гэр бүл, хамт олон, нийгмийн харилцаанд эерэг харилцаа, хандлагыг хэрхэн бий болгох, стресс үүсгэгч нөхцөл байдал, стресс тайлах аргууд , ажлын байранд тогтмол хийх дасгал хөдөлгөөнийг хэрхэн зөв хийх талаар мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэсэн нь сургалтын гол үр дүн боллоо.
Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төв нь иргэдэд тасралтгүй тогтвортой боловсролын үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг ба амьдрах ухааны сургалтуудыг иргэд байгууллагуудад хүргэн орон нутгийн 60-аад байгууллагатай хамтран ажиллаж байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн