Халимуудыг дроны тусламжтайгаар жинлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-10-03 13:35:27

КОПЕНХАГЕН. /BBC/. Өдийг хүртэл дэлхийн хамгийн том амьтныг жинлэх цорыг ганц арга нь үхсэн үед нь хэмжих байжээ. Харин эрдэмтэд энэхүү төвөгтэй асуудлыг дроноор авсан гэрэл зургуудын тусламжтайгаар шийдсэн байна.


“Халимыг жинлэх нь маш хүндрэлтэй байдаг бөгөөд тэднийг хөнөөгдөхөөс урьдчилан сэргийлэх нь бидний гол зорилго юм” гэж Данийн судалгааны институтийн судлаач Фредрик Кристиансен хэлжээ.


Судлаачид цэвэр усанд сэлж буй халимуудын дээгүүр дрон нисгэн тэдгээрийн нуруу болон хажуу талын гэрэл зургуудыг авж, тэдгээр зургийг шинжлэн урт, өргөн, жин зэрэг мэдээллийг олж авсан байна.


Чөлөөтэй эрх дураараа амьдарч буй халимуудын жинг хэмжсэнээр тэдгээрийг хэрхэн өөрчлөгдөж, өсөж буйг судлахад ихээхэн ач холбогдолтой гэж Ф.Критсиансен хэлжээ. Мөн дээрх аргыг ашиглан далайн өөр бусад амьтдыг жинлэх боломжтойг мэргэжилтнүүд онцолжээ. 

Холбоотой мэдээ