Дэлхийн цэргийн спортын наадамд “Алдар Танан гарьд” анх удаа оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-07 16:22:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Үхань хотноо дөрвөн жил тутамд зохион байгуулдаг уламжлалт Дэлхийн цэргийн спортын наадам 10 дугаар сарын 19-27-нд болно.


Манай улсаас тус наадамд анх удаа багийн спортын төрөлд Зэвсэгт хүчнээ төлөөлөн сагсан бөмбөгийн 2019 оны дээд лигийн аварга “Алдар Танан гарьд” баг оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тус тэмцээний хэсгийн сугалаа явагдаж Монгол Улсын баг БНХАУ, Катар, АНУ, Конго улстай А хэсэгт багтжээ. Энэ удаагийн наадамд 10 улсын армийн баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Холбоотой мэдээ