Аймгийн Засаг дарга иргэдээ сонсч, төрийн үйлчилгээг баг бүрт хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-10-16 14:51:35

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдэд тайлагнах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, төрийн бодлогоо боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй чирэгдэлгүй нэг цэгээс иргэдэд хүргэх зорилготой  “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ-иргэдээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөгийг Мөрөн суманд зохион байгуулж байна. 

Энэ үеэр Мөрөн сумын иргэд золбин нохойг даруй устгах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, түлээ түлш, гэрэл цахилгааны үнэ нэмэгдэж байгаа нь иргэдэд хүндрэлтэй байгааг хэлж байв. Аймгийн Засаг дарга Л.Ганболд “Нохой устгалын ажлыг нэн даруй явуулна. Ирэх 11 дүгээр сар гэхэд Мөрөн сумын нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэдгийг хэлэв.

Мөн хоёрдугаар багийн иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэн Б.Лхагвадэлгэр ам бүл 5 аав, ээж, нѳхѳр хүүхэдтэйгээ амьдардаг. Өөрийн гэсэн орон гэргүйн улмаас аавындаа амьдарч байна. Хүүхэд 2 хүрч байгаа учраас ажилтай болгож өгөхийг хүссэн өргөдөл өгөв. Б.Лхагвадэлгэр нь 2016 онд Мэдээлэл зүйн багш мэргэжлээр төгссөн боловч ажил эрхэлж байгаагүй гэнэ. Мөрөн суманд эрэлттэй байдаг мэргэжлийн нэг мэдээлэл зүйн багш юм. Тиймээс хүсэлтийн дагуу ажилтай болгож энэ гэр бүлийг ажилтай орлоготой болгож өгнө” гэдгийг аймгийн Засаг дарга Л.Ганболд хэллээ.

Иргэнээ сонсох нээлттэй хаалганы өдөрлөг Мөрөн сумын бүх багт төрийн үйлчилгээг хүргэж иргэд хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна. Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний хэлтэс агентлагийн удирдлагууд оролцож багийн иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг өгөхөөс гадна аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу ГБХЗХГ, ЭМГ, Мөрөн сумын ЗДТГ хамтран зарим айл өрхөөр орж үнэлгээ хийн, үзүүлэх үйлчилгээг төлөвлөн ажиллаж байна.

 

 

Холбоотой мэдээ