“Жокер” эхний долоо хоногтоо 93.5 сая ам.долларыг цуглуулж чаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-08 10:45:43

НЬЮ-ЙОРК. /Variety/. Америкийн найруулагч Тодд Филлипсийн “Жокер” кино худалдаанд  гарсан эхний долоо хоногтоо 93.5 сая ам.долларыг цуглуулж чаджээ. 


Ингэснээр “Жокер” дээд амжилт тогтоож, 10 дугаар сард гарсан бүх киноноос эхний долоо хоногтоо ийм хэмжээний орлого олсон хамгийн өндөр ашиг орлоготой кино болсон байна. Хамгийн сүүлд  2018 онд гарсан “Venom” уран зөгнөлт кино дээд амжилт тогтоож байжээ. Энэ кино худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 80 сая ам.долларын ашиг орлого олж байжээ.


Дэлхийн 73 орны 22.5 мянган кинотеатраар гарч эхлээд байгаа “Жокер” кино нь олон улсын худалдаанд нийт 140.5 сая ам.долларын орлого олоод байгаа аж. 


Оскарын шагналд 3 удаа нэр дэвшиж байсан Америкийн жүжигчин Хоакин Феникс “Жокер” киноны гол дүрийг бүтээсэн юм. 

Холбоотой мэдээ