“Алтан намар” ургацын баяраар 2,3 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-10-08 17:56:43

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Дашинчилэн сумын ногоочид энэ намрын төмс, хүнсний ногооны ургац хураалтаа дуусч “Алтан намар ургацын баяраа хийлээ.

Тус сумын Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан ургацын баярт нийт 14 иргэн хүнсний ногоо, зууш, чанамал, цагаан идээ, зөгийн бүтээгдэхүүнээр тус тус оролцож нийт 2,3 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Энэ намар сумын хэмжээгээр 140 тонн төмс, 7,4 тонн хүнсний ногоо хураасан юм. “Алтан намар” ургацын баяраар Б.Сүхбаатарыг шилдэг ногоочноор, А.Даваагийн хүнсний ногоог онцлох бүтээгдэхүүнээр, Ц.Батбаярынхыг хамгийн олон төрлийн ногоо тариалсан өрхөөр тус тус шалгаруулсан байна. 

Холбоотой мэдээ