“Бид чадна” сайн үйлсийн аянаар залуу гэр бүлийг сууцтай болгожээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-10-09 15:00:30

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Хутаг-Өндөр сумын хэмжээнд "Залуучуудын хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд төрийн албан хаагч залуу гэр бүлийг хувийн сууцтай болгох зорилгоор "Бид чадна-2" сайн үйлсийн аяныг зохион байгуулжээ.

Тус аянд 31 иргэн, байгууллага нэгдэж, хандиваар 8,1 сая төгрөг, барилгын зарим материал цугларсан байна. Сайн үйлсийн тусламж дэмжлэгээр сумын ЕБС-ийн слесарь Б.Чинзоригийн гэр бүлийг 48 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий хувийн сууцтай болгожээ.

Холбоотой мэдээ