БНСУ-ын нүдний нарийн мэргэжлийн эмч нар Сэлэнгэ аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-10-09 15:29:56

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. БНСУ-ын нүдний нарийн мэргэжлийн эмч нар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Дулаанхан, Хүдэр, Жавхлант сумын иргэдэд хараа зүйн үйлчилгээ үзүүллээ. 

Тэд энэ удаа 250 гаруй хүнд үйлчлэх төлөвлөгөөтэй байсан ч 370 гаруй иргэнд түргэн шуурхай үйлчилжээ. Эмч нар ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан үйлчилж өдрийн турш маш их ачаалал дунд ажиллажээ. Үзлэгийн үеэр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч сувилагчдын баг маш сайн зохион байгуулалтад орж, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.  

БНСУ-ын нүдний нарийн мэргэжлийн эмч нар, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарийн санаачилгаар хоёр дахь жилдээ ийн ажиллаж байгаа аж. Үзлэгийн багийнхан өнгөрсөн жил 280 иргэнд тус үйлчилгээгээ үзүүлсэн байна. 

Холбоотой мэдээ