“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны бүртгэлийг цэгцэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-10-14 19:00:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны талаар иргэдэд бүрэн мэдээлэл өгч бүртгэлийг цэгцэлж, нэгдсэн системд оруулахаар тус компанийн мэргэжилтнүүд 16 баг болон хөдөө, орон нутагт ажиллаж байна.

Энэ талаар “1072” мэдээллийн төвийн менежер Э.Баатарцогтоос тодруулбал, “Манай компани “Хуримтлалтай хувьцаатай иргэн” аянг энэ өнөөдрөөс сарын хугацаанд хэрэгжүүлэх гэж байна. Увс, Хэнтий, Дундговь, Орхон аймгаас эхэлж буй аянаар брокер диллерийн компаниудтай хамтран иргэдэд хувьцааны данс нээж, иргэдийн хувьцааны мэдээллийг баталгаажуулж, зөрчлийг арилгаж, зөвлөгөө өгнө” гэв.


Тус компанийнхан 330 сум, 21 аймагт ажиллаж иргэдэд хөрөнгийн зах зээл болон санхүүгийн талаар анхан шатны суурь ойлголт өгөх юм байна. Нэг ёсондоо иргэдэд үйлчлэхээс гадна сургалт, судалгаа явуулах аж. 

Холбоотой мэдээ