Манай 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг Элсний наадамд 2 хожоод байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-15 11:46:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Катарын нийслэл Доха хотноо үргэлжилж байгаа анхдугаар Дэлхийн элсний их наадамд манай улсаас зөвхөн сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрх авсан бөгөөд U23 насны эрэгтэй баг хоёр хожилтой байна.


Манай шигшээ багийн ахлагчаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, дасгалжуулагчаар С.Тулга, С.Төгсжаргал нар оролцож байгаа юм. Манай эмэгтэй баг хэсгийн эхний 2 тоглолтоо хийж 2 хожигдол хүлээсэн байна. Харин эрэгтэйчүүд өчигдөр /2019.10.14/ 2 тоглолт хийжээ. Тэд эхний тоглолтоо Иордан улсын эсрэг хийж, 22:10-аар хожсон бол дараагийн тоглолтоо Намиби улсын эсрэг хийн, 21:12-оор хожсон байна.

Өнөөдөр манай эрэгтэй баг Украины багтай /шөнийн 01:30-д/ тоглох бөгөөд аль хожсон нь хэсгээ тэргүүлэх чухал тоглолт болох юм. Мөн Монголын эмэгтэй баг Нидерланд /23:20/-ын багтай тоглоно.

Холбоотой мэдээ