Хорих ангийн алба хаагчдын орон сууцны газрын асуудлыг шийджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-17 10:48:40
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга ШШГГ-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Тус анги нь захиргаа санхүү, харуул хамгаалалт, шийдвэр гүйцэтгэл, нийгэм сэтгэл зүйн алба, эмнэлгийн тасаг гэсэн бүтэц зохион байгуулалттай. 60 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Энэхүү хорих анги нь одоогийн байдлаар нээлттэй дэглэмд ял шийтгэсэн 109 иргэнийг засан хүмүүжүүлж байна.

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус ангийн бүрэлдэхүүнд орон нутгийн хөгжлийн бодлого, зорилт, нийгэм, эдийн засгийн салбарт  хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.

Мөн төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагчдын ажиллах нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов.

Энэ үеэр тус ангийн ажилтан, албан хаагчдын орон сууцны барилга барих газрын асуудлыг шийдвэрлэсэн юм.

Албан хаагчдын орон сууцны барилгыг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ суурьшлын бүсэд барих аж.   

Холбоотой мэдээ