Инфографик бэлтгэх уралдаан зарлаж дүгнэлээ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-10-18 12:45:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн хэлтсээс төрийн байгууллагуудын үйл ажиллагааны мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр иргэдэд ил тод болгох зорилгоор Инфографик бэлтгэх уралдаан зарлаж дүнгээ гаргажээ.

Төрийн байгууллагуудын хувьд олон төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн олон үйл ажиллагааны үр дүнг тоо баримтаар илэрхийлэн иргэдэд хүргэхэд хүндрэлтэй байдаг. Ийм мэдээг текстээр өгөхөд ойлгомжгүй байдгаас гадна үр дүн нь төдийлөн тодорхой харагддаггүй. Тиймээс тоогоор харуулах мэдээг Инфографикаар үзүүлбэл илүү үр дүнтэй байдаг ажээ. 

Инфографик бэлтгэх уралдаанд аймгийн Төрийн аудитын газар, Монгол банк, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Орон нутгийн өмчийн газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Сайнцагаан сумын ИТХ оролцож, 12 инфографик, 1 шторк ирүүлсэн байна.  

Дээрх байгууллагуудаас нэгдүгээр байрт Монгол банк, хоёрдугаар байрт Сайнцагаан сумын ИТХ, 3-р байрт БОАЖГ-ын ирүүлсэн инфографик тус тус шалгарсан байна. 

Холбоотой мэдээ