Хууль цааз гаргах, батлах, хэрэглэхэд сайн

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-10-19 07:40:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 21. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин шарагчин үхэр өдөр.


Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Шороо


Өдрийн наран 7 цаг 16 минутад мандан, 17 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг  үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ