Футзалын шигшээ баг “Плэй офф”-т хүч үзэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-25 08:31:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Заалны хөлбөмбөгийн С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монголын футзалын үндэсний шигшээ баг анх удаа Азийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгээсээ хоёроор гарч чадлаа.


Монголын шигшээ баг Хонконгийн шигшээ багийг 6:3-аар хожсон бол БНХАУ-ын шигшээ баг Тайванийн шигшээг 8:2-оор буулган авч, Монголын шигшээ баг 4 оноо, 0 гоолын зѳрүүгээр А хэсгийнхээ хоёрдугаар байрт шалгарч байна. Монголын шигшээ бямба гарагт 18 цагаас БНСУ-ын багтай "Плэй офф"-ын тоглолт хийнэ. Хэрэв уг тоглолтод ялалт байгуулж чадвал Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авна.

Холбоотой мэдээ