Пост Малоун “AMA” наадмын хамгийн олон номинацид нэр дэвшжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-25 10:39:11

НЬЮ-ЙОРК. /AP/. Энэ оны “American Music Awards” наадамд /AMA/ рэпер Пост Малоун хамгийн олон номинацид нэр дэвшсэн бол дуучин Тэйлор Свифт энэхүү шагналыг хамгийн олон удаа хүртсэн Майкл Жексоны амжилтыг эвдэж магадгүй байна.


Пүрэв гарагт “Dick clark” продакшны мэдээлснээр, П.Малоун 7 номинацид, Билли Айлиш, Ариана Гранде нар 6 номинацид нэр дэвшжээ. Түүнчлэн “AMA”-н шагналыг 23 удаа хүртэж байсан Т.Свифт 5 номинацид нэр дэвшсэн байна. “Попын хаан” М.Жексоны хувьд энэхүү шагналын эзнээр 24 удаа тодорч байжээ.


Шүтэн бишрэгчдийн саналаар тодруулдаг “AMA” наадмын шилдгүүд ирэх 11 дүгээр сарын 24-нд Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Microsoft” театрт зохион байгуулах ёслолын арга хэмжээний үеэр шагналаа гардан авна.


Хамгийн нэр хүндтэй шагнал болох “Оны шилдэг уран бүтээлч” номинацид Т.Свифт, П.Малоун, А.Гранде, Дрейк, Хэлси нар нэр дэвшжээ. 

Холбоотой мэдээ