Эмч нарын VI их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-10-26 12:27:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй эмч нарын VI их хурал “Эрүүл мэндийн хөгжлийн тулгуур” уриан дор Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Өнөөдрийн хурлыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Анагаах ухааны доктор Я.Амаржаргал удирдан явуулна. Хуралд Эрүүл мэндийн технологи, инновацын өнөөгийн байдал, цаашдын хөгжил сэдвээр яамны Эм, үйлдвэрлэл, технолгийн газрын дарга Н.Гэрэлт-Од илтгэл тавих юм. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “Нийслэлийн хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” сэдвээр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвийн дарга З.Оюунцэцэг “Сумын хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдвээр илтгэнэ. Дараа нь хэлэлцүүлэг өрнөж хурал өндөрлөх юм.

Тус хуралд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 800 гаруй эмч оролцож байгаа юм. Оролцож буй хурлын төлөөлөгчдөөс сумын эрүүл мэндийн төлөөлөл хамгийн олноор оролцож байна.




Холбоотой мэдээ