Орон нутгийн сэтгүүлчдийн зөвлөлгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 10:51:48

Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо 16 аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болон Улаанбаатар хотоос албаны хүмүүс нийтдээ 90 гаруй хүн оролцсон зөвлөлгөөн өнөөдөр эхэллээ.

“Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээлэл” сэдэвт тус арга хэмжээнд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, ОНХМХ-ийн тэргүүн С.Шаравдорж, Глоб интернэшнл ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн, МЦБИС-ийн нийгмийн ухааны сургуулийн захирал, доктор, профессор, МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн Ж.Батбаатар зэрэг ТББ-уудын төлөөлөл оролцож байгаа юм.

Өмнөговь аймгийн ИТХ-ийн дарга Л.Батчулуун тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Сэтгүүлчдийн ур чадвар, авъяас нь нийгмийг илааршуулж байгаад бид талархдаг” гэж онцолсон. Орон нутгийн сэтгүүлчдийн энэхүү уулзалтыг тав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил Өвөрхангай аймагт зохион байгуулсан ажээ.

Орон нутгийн сэтгүүлчид энэ өдөр хэвлэл мэдээллийн эрх чөлөө, мэдээллийн ил тод байдлын талаар дээрх албаны хүмүүсээс мэдээлэл авах бөгөөд энэ асуудлаараа нээлттэй хэлэлцүүлэг хийх юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ