Малчин суманд улсын төсвийн 198 сая төгрөгийн хөрөнгөөр их засварын ажил хийжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-10-30 15:21:13

Увс /МОНЦАМЭ/. Малчин сумын цэцэрлэгийн хамт олон тав тухтай, цэвэрхэн орчинд сургалт хүмүүжлийн ажлаа эрхлэн явуулж байна. Улсын төсвийн 198 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг Улаанбаатар хотын "Түгээмэл цамхаг констракшн" компани хийж гүйцэтгэсэн байна.

Засварын ажил өнгөрсөн 7 дугаар сарын 26-наас эхэлж, 9 дүгээр сарын 30-нд улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Энэхүү барилга нь сумын өнгө төрхийг нэмсэн, орчин үеийн шийдлээр их засварыг хийжээ. Тус цэцэрлэгт Малчин сумын 100 гаруй хүүхэд сурч хүмүүжиж байна.

Үүнээс гадна Малчин суманд Хар хэмийн давааны зам засварын ажлыг улсын төсвийн 42,8 сая төгрөгөөр "Гурван тэрмис" компани гүйцэтгэж байна. Одоогоор ажлын явц 80 гаруй хувьтай байгаа аж.

Холбоотой мэдээ