Үс засуулбал эд, мал арвидна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2019-11-01 07:14:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны 11 дүгээр сарын 01. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын билгийн тооллын 5. Сугар гараг. Гар одтой, гурван хөх мэнгэтэй хар бар өдөр.


Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал:  Мод


Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 17 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. .


Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс  засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Холбоотой мэдээ