Нягтлан бодогч нарыг чадавхжуулах сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-ын Төрийн сангийн
хэлтсээс төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нарыг чадавхжуулах гурван
өдрийн сургалтыг энэ сарын 4-6-нд зохион байгуулж байна.
Сургалтад аймгийн ЗДТГ, түүний харьяа
хэлтэс агентлагууд, 15 сумын сумын төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нийт
100 орчим хүн оролцож байгаа бөгөөд сургалт нь төсвийн ерөнхийлөн захирагчийн
харьяа бүх төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нарыг зөрчилгүй ажиллах
чадвартай болгох зорилготой ажээ.
Тус сургалтаар нягтлан бодох бүртгэлийн хууль,
журмын мэдлэг олгож, заавар зөвлөгөө өгөхөөс гадна 2019 оноос хэрэгжиж байгаа
нягтлан бодох бүртгэлийн онлайн программ дээр ажиллах мэдлэг чадварыг олгох юм.