Италид уур амьсгалын өөрчлөлт судлалыг заавал судлах хичээл болгоно

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-11-06 13:36:17

РОМ. /Reuters/. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар судлах хичээлийг Ерөнхий боловсролын сургуулиудын заавал судлах хичээл болгоно гэж Италийн Боловсролын сайд Лоренцо Фиорамонти мягмар гарагт мэдэгджээ.


“Шинэ хуулийн дагуу ирэх хичээлийн жилээс эхлэн Италийн бүх сургууль тогтвортой хөгжил болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад долоо хоногт нэг цагийг зориулна. Энэ нь жилд ойролцоогоор 33 цаг болно” гэж Л.Фиорамонти хэлсэн байна. Уг шинэ хичээлийг 1-13-р ангийн 6-19 настай хүүхдэд заах ажээ.


Энэхүү сургалтын хөтөлбөр нь тэгш бус байдлыг бууруулах, далай тэнгисийн нөөцийг хамгаалах, ядуурлыг устгах, энх тайван шударга ёсыг цогцлоох зэрэг НҮБ–ын тогтвортой хөгжлийн 17 зорилтод тулгуурлах юм. Итали улс ийм шийдвэрийг гаргасан дэлхийн анхны орон болж буйг Боловсролын сайд онцолсон байна 


Ж.Оюунтуяа

Холбоотой мэдээ