“Идэвхитэй хөдөлгөөн - Эрүүл амьдралын хэвшил” сэдэвт арга хэмжээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 17:54:24

Өмнөговь аймгийн Даланзадгаас сумын ЗДТГ-аас “Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл амьдралын хэвшил” сэдэвт арга хэмжээг “Power gym” фитнес клубтэй хамтран зохион байгууллаа. 4 дүгээр сарын 13-нд болсон тус арга хэмжээнд төрийн 15 байгууллагын 31 албан хаагчид оролцлоо.

Уг арга хэмжээ нь “Эрүүл хот” хөтөлбөрийн хүрээнд төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд салбар дундын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, сайн түншлэлийг хэрэгжүүлж эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаанд олон нийт, салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжигч байгууллагын тоог нэмэгдүүлэх зорилготой байлаа. Энэ үеэр жин, өндөр үзэх, биеийн жингийн индекс тодорхойлсон юм. Мөн “Танита” аппаратаар биеийн гадна дотор өөхний хэмжээ, ус, биологийн нас, булчин, калори, кальци үзлээ.

Мөн дасгал хөдөлгөөний ач холбогдол, зөв зохистой хооллолтын тухай фитнес клубын багш дасгалжуулагч М.Анхбаатар сургалт хийсэн юм.

Түүнчлэн тус арга хэмжээнд оролцогчдыг “Power gym” фитнес клубт 10 хувийн хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрх олгож, нэг азтан шалгаруулж нэг сар тус клубт үнэ төлбөргүй хичээллэх эрхийн бичгээр шагналаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ