ОУСС-ын тойрог замын өндрийг нэмэгдүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-11-08 12:26:33

МОСКВА. /TASS/. Оросын Нислэгийн удирдлагын төвийн мэргэжилтнүүд Олон улсын сансрын станцын /ОУСС/ тойрог замын дундаж өндрийг нэмэгдүүлэх маневр хийсэн тухай Роскосмос корпорацын тэргүүлэх шинжлэх ухааны хүрээлэнгийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Уг маневрыг “Од” үйлчилгээний модулийн хөдөлгүүрийг ашиглан гүйцэтгэсэн бөгөөд ОУСС-ын нислэгийн тойрог замын дундаж өндрийг 800 метрээр нэмэгдүүлэн 416.6 км болгосон байна.


ОХУ-ын “Прогресс МС-12” ачааны хөлгийг тойрог замаас гаргаж, “Прогресс МС-13” хөлгийг ОУСС-тай холбох нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тойрог замын өндрийг нэмэгдүүлжээ.


Холбоотой мэдээ