“Сэтгүүлчдийн нүдээр ур чадвартай залуус” уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-11-15 14:17:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ХБНГУ, Австрали, БНСУ-ын улсын Засгийн газрын санхүүжилттэй Монгол Улсын ХНХЯ болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд “Сэтгүүлчдийн нүдээр ур чадвартай залуус” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааныг сэтгүүл зүйн байгууллага, сэтгүүлчдийн дунд зарлалаа.


Уралдааны зорилго нь мэргэжлийн боловсрол, ажиллах хүчин, сургалтын байгууллага, орчны талаар зөв ойлголт, цогц мэдээлэл бүхий сэтгүүл зүйн бүтээл бэлтгэж олон нийтэд түгээх замаар ур чадвартай мэргэжилтэй ажиллах хүчний талаарх олон нийтийг үнэн бодит хүртээмжтэй мэдээллээр хангах юм.  

БҮТЭЭЛИЙН АГУУЛГА:

-       Мэргэжлийн боловсрол ур чадвар эзэмшихийн хэрэгцээ, ач холбогдол;

-       Ур чадвартай мэргэжил эзэмшиж байгаа залуусын сайн туршлага, түүх;

-       Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо улс орны хөгжилд бий болгох үнэт зүйл;

-       Мэргэжилтэй ажилтны хэрэгцээ, үнэлэмж;

-       Монголын эдийн засаг ба мэргэжил эзэмшсэн, ур чадвартай залуусын ирээдүй;

БҮТЭЭЛ НЬ ДООРХ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙХ:

Сэтгүүл зүйн шаардлага:

-       Эх сурвалжийн түвшин, төрлийг аль болох бүрэн хамруулах;

-       Баримт, судалгааг бие дааж гүйцэтгэх;

-       Сэтгүүлчийн ёс зүйн зарчимд нийцсэн байх;

-       Мэргэжлийн боловсролын салбарыг сонирхогч хэн бүхэнд эерэг хандлага, туршлага болох бодит жишээтэй байх;

Бүтээлийн төрөл, хэлбэр:

1.    Сонин, сэтгүүл, цахим хуудсын бүтээл

Сонин, сэтгүүлийн бүтээл нь А2 форматын 1/4- ээс дээш хэмжээтэй байна.

Цахим хуудсын бүтээлийн тэмдэгт нь хамгийн багадаа 4500 байна.    

2.    Радио, телевизийн нэвтрүүлэг

-       Нэвтрүүлэг нь 3 - 10 минутын хооронд байна. 

Бусад:Бүтээлийг 2019 оны 11 дүгээр сарын 25-наас өмнө телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим хуудаст нийтэлж, нэвтрүүлсэн байх;

ШАЛГАРУУЛАЛТ:

·    Уралдаанд ирүүлсэн бүтээлийг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 12-р сарын 2-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Сэтгүүлчдийн бүтээлийг 2019 оны 12 сарын 6-ны өдөр шалгаруулна.

ШШАГНАЛ: ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ

1.    Радио, телевизийн нэвтрүүлэг, Сонин, сэтгүүл, цахим хуудсын бүтээл:

1-р байр нэг: 1.000,000 төгрөг

2-р байр нэг: 500,000 төгрөг

3-р байр нэг: 300,000 төгрөг

Тусгай байр 2 бүтээл шалгаруулна.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ:

Бүтээлийг 2019 оны 12-р сарын 2-ны өдрийн 17:00 цаг хүртэл “Сэтгүүлч нийгмийн элч” ТББ-ын байранд, Утас: 91224046.  setguulch75@gmail.com хаягаар хүлээн авна.  

 

Холбоотой мэдээ