“Увс нуур цом”-ын эзэн тодорлоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-11-11 17:30:27

Увс /МОНЦАМЭ/. Тус аймгаас төрөн гарсан Монгол Улсын аваргуудын нэрэмжит "Увс нуур цом"-ын барилдаан энэ амралтын өдрүүдээр болж өнгөрлөө. Уг барилдаанд тойргийн журмаар 64 бөх хүч бяраа сорин өрсөлдсөн бөгөөд хоёр дахь өдөр нь шигшээ 30 бөхийн барилдаанаар үргэлжилсэн юм.

Нэгдүгээр байрт 28 даваагаар аймгийн арслан Ц. Мөнхбаяр түрүүлсэн бол 2-р байрт 27 даваагаар аймгийн арслан Д. Хүдэрбулга, 3-р байрт 26 даваагаар аймгийн арслан Х.Оргилболд, 4-р байрт 25 даваагаар аймгийн заан О.Түмэн, 5-р байрт 25 даваагаар аймгийн арслан Н.Хүрэлсүх нар шалгарлаа. Уран барилдаантай бөхийн шагналыг аймгийн начин Д.Батмөнх, Уран гараа дэвээтэй бөхийн шагналыг Г.Бандибаатар нар хүртлээ.

Бөхчүүдийн шагналыг УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд, Увс нуур галын тэргүүн Н.Цэрэнбат, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Монгол Улсын аварга О.Балжинням, Монгол Улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, Кэлсо центр ХХК-ийн захирал С.Сайнжаргал нар гардуулан өгсөн юм. Барилдаанд Улаанбаатар хотоос улс, аймаг, цэргийн цолтнууд болон ОХУ-ын Тува улсын бөхчүүд хүрэлцэн ирж зодоглолоо.

 

Холбоотой мэдээ