Энэ өдөр 503.448 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-12 17:44:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11-р сарын 12-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 92.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 503.448 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Фронтиер Лэнд групп" (MDR+15.00%) болон "Ремикон" ХК (RMC+11.03%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол керамик" (KEK-8.54%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -7.69%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 307 ширхэг үнэт цаасыг 30.9 сая төгрөгөөр арилжаалав. "TOP 20" индекс 0.85 хувиар өсч 18739.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.471.730.588.870.03 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

 

Холбоотой мэдээ