Д.Трамп автомашинуудын татварын талаарх шийдвэрээ удахгүй гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-11-14 11:22:01

ВАШИНГТОН. /Yonhap/. Импортын автомашинууд, авто сэлбэгт ногдуулах татварыг нэмэгдүүлэх эсэх шийдвэрээ тун удахгүй гаргана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ.


Д.Трамп Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Цагаан ордонд уулзах үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэхдээ, би импортын автомашинуудын татварыг 25 хувь болгон нэмэгдүүлэх эсэх шийдвэрээ тун удахгүй гаргана гэжээ.


Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Европын Холбоо, Япон болон бусад шаардлагатай орны автомашинуудын татварыг нэмэгдүүлэх шийдвэрээ 180 хоногоор хойшлуулсан бөгөөд энэ хугацаа өчигдөр дууссан байна. 

Холбоотой мэдээ