Халдварт өвчин 5 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2019-11-15 14:58:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний  статистикийн хорооны мэдээллээр халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны 10 дугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна.


Тухайлбал, салхин цэцэг 2395 /41.4 хувь/, тэмбүү 503 /10 хувь/, мөөгөнцрийн өвчлөл 73 /5.3 хувь/, сүрьеэ 128 /4.2 хувь/, гонококкт халдвар 110 /2.5 хувь/ -аар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар хөл, амны өвчлөл 1145 /42.3 хувь/-аар буурчээ.


Мөн ХДХВ/ДОХ-ын халдвар авсан тохиолдол 2019 оны 10 дугаар сард нэг илэрсэн байна. Улаанбаатар хотод илэрсэн уг тохиолдлыг нэгтгээд улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 хүн бүртгэгдээд байгаа юм.

Холбоотой мэдээ