Үлгэрээр дамжуулан ёс заншил, өв уламжлалыг хүүхдүүдэд таниулна

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2019-11-16 11:49:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас үдэш бүр хүүхдүүддээ үлгэр ярьж өгөхийг уриалж, энэ сарын 11-нийг “Үлгэрч аав, ээжүүдийн өдөр” болгох уриалга гаргасныг Дундговь аймгийн зарим байгууллага дэмжин,  хүүхэд багачууддаа үлгэр ярьж өгчээ.  

Сүүлийн жилүүдэд хүүхэд залуучууд гар утас, интернэтийн орчинд хэт ажиллах, донтох байдал ихэсч байгаа учраас залуу гэр бүлүүдийг зохистой цахим хэрэглээтэй болгох, хүүхдээ зөв хүмүүжүүлэх орчинг бүрдүүлэх, үлгэрээр дамжуулан ёс заншил, өв уламжлалыг тайлбарлан таниулахад нь энэхүү үйл ажиллагаа тус дэм болох ажээ.  

“Үлгэрч өөв ээжүүдийн өдөр”-өөр тус аймгийн ОБГ,  ШША, МХГ, зарим цэцэрлэгийн хүүхдүүдийн аав, ээжүүд тус үйл ажиллагаанд санаачилгатай оролцож, ирээдүй болсон бяцхан хүүхэд багачууддаа үлгэр ярьж, жүжигчилсэн тоглолт хийх зэргээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлжээ.

Аймгийн ОБГ-аас хүүхдүүдийнхээ насны онцлогт тохируулан “Гал хүү”, “Ус хүү” үлгэрийг жүжигчилсэн тоглолтоор үзүүлж, тэдэнд гал түймрийн хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгосон бол Шүүхийн шинжилгээний алба хаагчид Төв номын сангийн "Гэр бүл танин мэдэхүйн танхим"-д гэр бүлийн уншлага хийжээ.

Энэ өдөрт зориулан аймгийн төв номын сангийн “Хүүхэд-гэр бүл танин мэдэхүйн танхим” нь амралтын өдрүүдэд ажилласан байна.