Эдийн засаг эхний есөн сард 6.3 хувиар өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-15 16:18:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос өнөөдөр танилцуулснаар, манай улсын эдийн засаг энэ оны эхний есөн сард 6.3 хувиар өсжээ.

ДНБ 2010 оны зэрэгцүүлсэн үнээр энэ оны эхний есөн сард 13.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 804 тэрбум төгрөг буюу 6.3 хувиар өсөөд байна. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 368.1 тэрбум, аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 242.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин ДНБ энэ оны эхний есөн сард 27.4 их наяд төгрөгт хүрээд байна. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 3.6 их наяд төгрөгөөр буюу 15.2 хувиар өсөөд байгаа талаар ҮХС-ны эдийн засгийн статистикч Д.Баасан мэдээллээ. 

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ