Сумын Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн шинэ машинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
Алтанбулаг сумын Эрүүл
мэндийн төв түргэний шинэ машинтай боллоо.
Алтанбулаг сумын ЭМТ шинэ түргэний машинтай болсноор цаг алдалгүй эмнэлгийн тусламжийг түргэн шуурхай хүргэхэд
нөлөөлж байгаа аж. Тус төвийн түргэний машин хуучирч, олон жил болсон тул
үйлчилгаа явуулахад хүндрэлтэй болсон байна. Энэхүү эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэддээ хүргэх, тулгамдсан
асуудлыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь шийдвэрлэж өгчээ. Мөн тэрээр тус сумын эрүүл мэндийн төвийн их засварт зориулан 2020 оны улсын төсөвт 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлгэхээр батлуулж өгчээ. Ийн сумын
иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хүндрэлгүй,
тохилог орчинд хүрэх нөхцөл улам сайжирч
байна.