Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-19 13:01:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч нэр бүхий 22 аж ахуйн нэгжид ирэх онд 30 хоногийн хэрэглээний нөөц бүрдүүлэх үүрэг өглөө.


Нөөцийн хэмжээг шатахуун импортын хувь хэмжээ, нэр төрөлд үндэслэн нийт 133 мянган тонн байхаар шинэчлэн тогтоов. Энэ онд 26 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000 тонн, АИ-92 автобензин 35500, дизелийн түлш 71750, ТС-1 онгоцны түлш 3500 тонны нөөцтэй байх үүрэг хүлээсэн. Засгийн газрын тогтоолын дагуу нийт нөөцийг 116 мянга 550 тонноос доошгүй хэмжээнд барьж байна.


Ноднингийн наймдугаар сараас энэ жилийн наймдугаар сар хүртэлх хугацаанд аж ахуйн нэгжүүд нэг сая 600 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

Холбоотой мэдээ