Сайнцагаан сумын гуталчидтай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-11-20 13:33:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын SES  байгууллагын ахмад зөвлөх Werner Friedrich Heinz Дундговь аймгийн төвийн гутлын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг бизнес эрхлэгчдийг чадавхжуулж 21 хоногийн турш хамтран ажиллахаар тус аймагт ирээд байна.
Тэрээр аймгийн ХХҮГ, Сайнцагаан сумын ЗДТГ,  Говийн бүсийн арга зүйн төвийн урилгаар хүрэлцэн ирсэн бөгөөд хамтрагч талуудын төлөөлөлтэй уулзаж хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулжээ.
Тэрээр Сайнцагаан сумын гуталчидтай уулзаж, өөрийн туршлагаа хуваалцан  21 хоногийн хугацаанд хэрхэн, яаж, үр дүнтэй хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Мөн гуталчин Ц.Эрдэнэ, Б.Амаржаргал нарын ажлын байртай танилцан үнэлгээ хийж, зөвлөгөө өгсөн юм.

Холбоотой мэдээ