“THE HU” хамтлагийн 11 гишүүн Төрийн дээд шагнал хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-11-22 17:05:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр  энэ сарын 27-нд тохиож байгаа. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаяг, уламжлал ёсоор болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ жилийн “Чингис хаан” одонг  “THE HU” хамтлагт хүртээхээр шийдвэрлээд байгаа билээ. 

 Энэ жил анх удаа байгууллага, хамт олонд хүртээх журам гаргасан тул ийнхүү тус хамтлагийн 11 гишүүнд өгөх юм байна.  “The Hu” хамтлагийн бүрэлдэхүүнд,

  1. МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
  2. Ц.Надмидтулга – Менежер,
  3. Брэндон Фрайзен – Менежер,
  4. Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
  5. Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,
  6. Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,
  7. Н.Тэмүүлэн – Товшуур,
  8. Г.Одбаяр – Бөмбөр,
  9. А.Жамбалдорж – Соло гитар,
  10. Б.Батхүү – Басс гитар,
  11. М.Өнөмөнх – Хэнгэрэг хөгжим гэсэн 11 хүн багтдаг. "Чингис хаан" одонг  жаазлан хамт олонд олгоод хамтлагийн гишүүн бүрт  жижиг тэмдэг гардуулахаар болжээ. Тус одонг дагаж есөн цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал дагадаг юм.
Холбоотой мэдээ