Монгол кино өдрүүд Солонгосын Пусан хотод боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-23 16:44:40

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрыг байгуулсны 10 жилийн ой, Монголын соёл, урлагийг сурталчлах ажлын хүрээнд Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, БНСУ-ын Ханнарэ сан, Пусан хотын кино ордон, Кино урлагийн зөвлөлтэй хамтран “Монголын кино өдрүүд”-ийг зохион байгуулжээ.


Тус кино өдөрлөгт найруулагч Э.Ган-Очирын “Их говийн манаач” баримтат кино, С.Баттулгын “Эцэг”, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагай нарын “Зүрхний Сараан”, ардын жүжигчин Д.Цэрэндарьзавын тоглосон “Хадам ээж” зэрэг уран сайхны киног үзэгчдэд толилуулсан байна.


Гурав дахь удаагийн кино өдрүүдэд БНСУ-ын өмнөд бүсийн монголчуудыг хамруулж чадсанаар онцлог болсныг зохион байгуулагчид нь онцолж, ирэх жил цар хүрээгээ  илүү өргөжүүлэхээ илэрхийлжээ. 





Холбоотой мэдээ