Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга болов

Монголын мэдээ | Спорт
bolor@montsame.mn
2019-11-22 11:03:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Пауэрлифтингийн насанд хүрэгчидийн 49 дэх удаагийн ДАШТ АНЭУ-ын Дубай хотод энэ сарын 17-23-нд болж байна.

Тус тэмцээнд 3орны 234 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний 105 кг-ын жинд 23 орны хүчтэн оролцсоноос Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин, ОУХМ Д.Түмэнжаргал цээжнээс 315 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга болов. Д.Түмэнжаргал өмнө нь ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байлаа. Тэрбээр Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд анхны таван медальтай тамирчин болж байна гэж Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос мэдээлэв.


Холбоотой мэдээ