УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-22 11:56:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 12.00 цагт эхэллээ.


Чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг томилох тухай, Хоршооны тухай, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсаныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.


Мөн хуралдаанаар Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Генетик нөөцийн тухай, Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байна.


Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Холбоотой мэдээ