Улаанбаатарт 14-16 хэм хүйтэн
ЛАВЛАГАА
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чанга байх боловч, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2019 оны 11 дүгээр сарын 23-ны 8-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 градус хүйтэн байна.