Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-11-25 14:30:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэц энэ сарын 29-ний 11.00 цагт хуралдаж, цэцийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр товложээ.


ҮХЦ-ийн даргаар ажиллаж байсан Д.Одбаярыг өөрийнх нь хүсэлтийн дагуу энэ сарын 22-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.


ҮХЦ-ийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг гишүүд дотроосоо дэвшүүлэх, саналыг нууцаар хурааж, нийт гишүүний олонхын санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байна.

Холбоотой мэдээ