Малын шилжилт хөдөлгөөнийг цахимаар хянана

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-12-02 13:31:49

Дорнод /МОНЦАМЭ/. Швейцарийн хөгжлийн агентлаг, ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газар хамтран хэрэгжүүлж буй “Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем” төслийн хүрээнд цахим гэрчилгээний сургалт Дорнод аймагт боллоо.  

Цахим гэрчилгээг хэрэгжүүлснээр малын хулгайн гэмт хэргийг бууруулж, халдварт өвчингүй нутаг дэвсгэрийг нийтэд мэдээлэх, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон худалдан авагчдад шаардлагатай мэдээлэл өгөх боломж бүрдэнэ. Мөн системд малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг цогцоор нь багтаасан” гэж Мал эмнэлэг, үржлийн газрын дарга Ч.Аюушмаа онцлов.

Дорнод аймгийн удирдлага энэхүү мөрдөн мөшгих тогтолцоог дэмжиж, ирэх оны үндсэн чиглэлдээ тусгаж, тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн дээрх системийг хэрэгжүүлснээр хүнсний аюулгүй байдлыг хэрэгжүүлэх тал дээр томоохон дэвшил гарах юм. 

Холбоотой мэдээ