Политехникийн коллеж олон улсын стандартыг нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-12-02 18:28:54

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Политехникийн коллеж ISO 45001:2018 олон улсын стандартыг нэвтрүүлээд байна. 

Тус хамт олон эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэгдүгээрт хэрэгжүүлэхийг зорьдог. Тиймээс 2019 онд сургалтын үйл ажиллагаандаа дээрх олон улсын стандартыг нэвтрүүлжээ. Ингэснээр аюулгүй ажиллагааны соёлыг түгээнэ гэж тэд үзэж буй. Өмнөговь Политехникийн коллежид 13 мэргэжлийн чиглэлээр 608 оюутан сурч байна. Мэргэжил олгох урт болоод богино хугацааны сургалтуудаар уул уурхайд чадварлаг ажилтан бэлтгэдэг.

Энэ талаараа тус коллежийн захирал А.Түвшинбаяр хэлэхдээ "Өмнөговь аймгийн хувьд мэргэжлийн ажилтны хэрэгцээ асар их байдаг. Тухайн төгсөгч өөрөө компаниа сонгоод ажиллах тийм боломж бүрдэж байна. Тухайн ажилд орсон газраа хэр тогтвортой ажиллаж байна гэсэн мөшгөх судалгааг бид хийдэг. Ур чадварын хувьд сайн мөртлөө хувь хүний хандлага талаасаа асуудалтай мэр сэр санал ирсэн. Тиймээс сүүлийн гурван жил амьдрах ухааны хичээлийг хөтөлбөртөө оруулаад явж байна. Оюутолгой ХХК-ийн дэмжлэгтэй ажил хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр гэж байдаг. Энэ хөтөлбөрийн төгсөгчдийн 87 хувь нь ажилтай байна гэсэн судалгаа гарсан" гэлээ.  


Холбоотой мэдээ